Би гэж чухам хэн бэ ???
Би ганцаараа байх дуртай яагаад гэжүү ?
Ганцаардал гэдэг надад
ойртож надад мэдрэгдэх бодит үнэн билээ . Худал харцаар нүдээ давиджуулан байж
би өөрийгөө үнэнээр олж хардаг энэ л миний үнэн төрх өөрөөрөө байх ганц шалтаг нүгэлгүй худал минь билээ. Ганцаардал дунд
тэвдчинь байхдаа эрэгцүүлэл ,ухаарал,
тайвширалыг олдог атлаа БИ гэдэг жинхэнэ эзнийг сэвгүй бодлынхоо гүнд бадарчилан хайсаар л амьдрал надаас үнэнийг нууна .
Өнөөдөрч маргааш ч ер нь ялгаагүй бүгд яг адилхан амьдралын жим биднийг хүлээдэг тэр жимээр бид өгсөхдөө аз жаргал , зовлон гуниг , эрч хүч , гуниг гутралыг аль алиныг амтлан өөрөөс
минь өөр хэнч ойлгохгүй тийм л ертөнцөд
би хөл тавиран тэмцсээр ?
Би бол Би
Би заримдаа би биш байдаг
Би үнэндээ би юм.
Хүмүүний амьдралд өнгөрсөн ,одоо ,ирээдүй гэх 3 цагийн хэмжүүр үргэжилдэг .
Надад зөвхөн одоо цаг л үйлчилдэг . Би одоо 19 настай эх орны иргэн , эцэг эхийн
эрдэнэт үр , элбэрэлт бяцхан дүүгийнхээ эгч нь билээ. Амьдрал өөд урагшлах тусам нуруун
дахь ачаа толгой дарж сэтгэлээс минь өөр тэнэгэр зүйлгүй орчлонд хариуцлагааар
би үүргээ ухамсарласана. Энэ ухамсарлалыг эхээсээ мэндлэхдээ ухаарч мэндлээгүй бизээ.
Миний л амьдрал туулсан он жилийнхээ хар
цагааны ялгаанаас амьдрал гэгч багшаар хичээл заалгасанч жаргал цэнгэлийн замд хүн чанараа гээлгүй
зовлон гунигийн далайд хөл алдан живэлгүй магтаал зэмлэл хоёрыг зэрэг даадаг
болвол БИ ХҮН болжээ гэж өөртөө итгье
Би амьдралд хайртай тэр чинээгээрээ би амьдралаас илүү илүү гэсэн бүхнийг хүсэж
шаналгадаг минь гэм биш зан минь хойно . Сэтгэл санааны
тэвчээр муутай ,ертөнцийг таних үзэл бодол нь төлөвшөөгүй өөрт оногдсон үйлийн
үрээ давах чадвар нь мөхөсдөж амьдрал гэх далайд хөл алдан гивүүрч яваа бусдаас
би амьдралын гашууныг олж хардаг . Залуу хүний хувьд ядуу байх нь гутамшиг бус
мэдэхгүй чадахгүй байх нь гутамшиг билээ . Энэ л үгээр өөрийгөө хурцалж зорилго
өөд тэмүүлж явна .
Бие сэтгэлэрээ хүсэл тэмүүлэл зорилгоороо Би өөрийгөө бүтээж байна . Амьдралын минь хамгийн том ололт зорилго хүсэл тэмүүлэл эрч хүчдээ талархая .
Хүн бүрт амьдрал бий түүнийг туулах эрч хүч бас бий . Амьдралын энэ хэсгийг би өрнөл гэж нэрлэдэг . Энэ өрнөл дунд хүн тэмцэхдээ амьдралын амтыг мэдэрдэг байх .
Яг энэ цаг хугацаан дунд би өөрөө өөрийнхөө зорилгын талаас илүүтэй хувийг биелүүлхийн төлөө өөрөө өөртөөгөө тэмцэлдсээр ердөөл ялагч болохын төлөө
. Хувийн зохион байгуулалт
эмх цэгцтэй байх нь эзэмшиж буй мэргэжилийнхээ эзэн нь байх боломжийг надад
олгодог. Тиймч учраас хийх естой зорьж хүссэн бүхнээ марталгүй тархиндаа шивэх хэрэгтэй .
Шинэ соргог зүйлээр дүүрэн энэ л ертөнцөд сонирхолыг минь татах зүйл зөндөө би уйтгарлана гэжүү ?
Би гэдэг мунхаглах нь цэцэрхэхээсээ цөөн ч гэлээ . Бусадтай өөрийгөө харьцуулж
гоожилхоос илүү өнгөрсөн жилийнхээ
өөртэйгээ Одоогийн өөрийгөө харьцуулан бодоход ямарч дэвшил гараагүй бол үүнээс илүү ичгүүртэй хэрэг гэж надад үгүй .
Зан ааш сайтай байх нь амьдралыг нэгэн том баялаг юм .
Би гэдэг дэндүү илэн далангүй тусархуу нэгэн атлаа бусдаар өөрийгөө
хайрлуулах дэндүү дуртай шуналтай нэгэн .Гэм буруугаа ойлгох атлаа түүнийгээ
тэр доор нь засаж залруулах нь тун цөөн билээ . Өөрөө өөрийгөө бөөцийлсөөр энэ хорвоогоос халивал юутай хөөрхийлөлтэй .
Ирээдүйд туулах амьдрал минь надад ямар дадал зуршил ,ухаарал,
бодомжийг хайрлахыг би таашгүй би хэнч болон хувирч болох атлаа Муу ч , Сайн ч
талаараа өөрчлөгдөж өөрийгөө ертөнцөөс алдаж болох авч өөрт амласанаараа өөртөө таалагдах
чадварлаг нэгэн болон өөрчлөгдөхийг би
хүснэ. Миний л туулах амьдрал өөрт болон өрөөл бусдад аз жаргал бэлэглэх
гүүрийг нээж өгөөсөө.
Би гэж хэн бэ ???
Би энэ асуултыг өөртөө тавих болгондоо өөрийгөө өөрөөр мэдэрхийг хичээдэг .
Би магадүй сонирхолоороо өөрийгөө таньж
мэдэж болох хэдийч энэ туйлийн
үнэнд үл ойртоно төөрөлдсөн төсөөлөл дунд хүргэх бизээ . Хүмүүний амьдралыг таньж мэдэх хүсэлдээ
хөтлөгдсөөр нийгмийн янз бүрийн хүрээлийн
хүмүүсийн амьдралын хэв маягийг хальсанаа буулгах дуртай, өөртөөгөө адил
нэгнийг хайсан нь тэр амьдрал надад нэг
зүйлийг сургасан нь дэмий гуниглах нь маргаашийн зовлонго багасгахгүй ,
Харин ч өнөөдрийн хүч тамирыг бардаг нь үнэн эрч хүч хайрлаж намайг хурцалсан юм бүхний төлөө би шантрахгүй . Зовлон шаналалтай үед намайг гэсэн хүмүүсийг өөрөөсөө түлхэдэг мөртлөө баяр
жаргалтай үед бусдаар өөрийгөө хүрээлүүлдэг би ийм л хүн ?? . Миний амьдралын
хүрээлэлд нэгэн гайхалтай нөхөрлөлын
орон зайг бий болгон хазайхад минь замыг минь зааж уйлхад нулимсыг минь арчих
үнэнч найзууд надад бий . Магадгүй намайг найзуудаар минь таниж болох хэдий ч
энэ үнэнд төдийлөн ойртохгүй
Надад маргааш юу болох болохгүй хамаагүй би зөвхөн өнөөдөрөөр л амьдарагч
нэгэн
Магадгүй өчигдөрийн хүсэлээ өнөөдөртөө биелүүлэх гэж маргаашд тэмүүлж амьдарсаар яваа худал ертөнцийн золиос болсон бусадтай адил
байхыг би хүсээгүй Яагаад гэж үү ? .
Хорвоо хэзээ ч хүнд шудрага үнэнчээр ханддагүй бид хэзээ ч үхэж болох авч
өчигдрөөр, маргаашаар амьдарагчдад өнөөдөр чухал биш маргааш л чухал.
Магадгүй хэн нэгэн надаас чи юуны төлөө хэний төлөө амьдарж явна гэж
асуувал
Нас насны минь БИ өөр өөрөөр хариулах биз харин одоо гэвэл би
өөрийнхөө хүсэл зорилгодоо хүрэхийн
төлөө намайг хайрлаж, надаар хайрлагдах бүхний төлөө хорвоод итгэл төгс
ирээдүйдээ алхаж явна.
Амьдрал намайг хүн болгон тэвдчүүлэхдээ нурууны минь ачааг нугалах аз
жаргал хайрлаасай.
Би хоосон мөрөөдлөөр амьдрагч нэгэн .................